Лхагва гарагт Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 95 доллараас буурчээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр, лхагва гарагт Лондонгийн ICE бирж дээрх арилжааны үеэр нэгдүгээр сарын фьючерсийн үнэ баррель нь 94,98 доллар болсон нь өмнөх арилжаа хаагдах үеийн үнээс 0,4 хувиар буурсан үзүүлэлт аж.
WTI дээр 12 дугаар сарын фьючерс баррель нь 88,44 доллараар арилжаалагдсан нь өмнөх арилжааны үнээс 0,47 доллараар буурсан үзүүлэлт болжээ. Эх сурвалжийн мээдэлснээр, газрын тосны зах зээлд сөрөг нөлөө үзүүлж байгаа гол хүчин зүйл нь Хятадад “тэг ковид” бодлоготой холбоотой тодорхойгүй байдал гэж шинжээчид үзэж байгаа юм байна.