Ням гарагийн орой Туркийн Истанбул хотын төв гудамжинд хүчтэй дэлбэрэлт болсны улмаас зургаан хүний амь үрэгдэж, 53 хүн шархаджээ.
Тэгвэл “Истанбул хотод болсон халдлагад монгол хүн өртөөгүй. Нас барсан зургаан иргэн бүгд Турк улсын иргэд болохыг Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.
Таксим талбай хүрдэг Истиклал хэмээх худалдаа үйлчилгээний томоохон гудамжинд энэхүү дэлбэрэлт болсон бөгөөд тус улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган халдлага үйлдсэн этгээдүүдийг олж шийтгэхээ амлажээ.
Мөн дэлхийн хэд хэдэн улс орон Туркийн эрх баригчдад эмгэнэл илэрхийлээд байна.