Эрчим хүчний станцуудад нэг зуух, генератор зогсоход л цахилгаан хязгаарлана гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдсэн. Тэгвэл энэ тохиолдолд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар Диспетчерийн үндэсний төвөөс танилцууллаа.
Энэ талаар Диспетчерийн үндэсний төвийн захирал Г.Балжинням “Техник гэдэг хэзээ ч зогсож болох эрсдэлтэй. Тиймээс чадлын дутагдалд орсон үед оройн оргил ачааллын цагуудаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
-Сүлжээний температурыг зөвшөөрөгдөх (-) (+) 4 градус дотор бууруулан цахилгаан ачааллыг нэмэх,
-Хөнгөлөх боломжит ААН-үүдтэй зөвшилцсөний үндсэн дээр ачаалал хөнгөлөх (нийт 331 ААН),
-Хязгаарлалтын хөтөлбөр хэрэгжүүлэх (Эх үүсвэрийн дутагдалд орсон үед Диспетчерийн үндэсний төвийн зөвшөөрлөөр нэг хэрэглэгчийг хоёр цагаас илүүгүй хугацаагаар хүчдэлээс тасална),
-Дэд станцын шинээс шууд таслах таслалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ (Огцом аваарийн нөхцөл байдалд Диспетчерийн үндэсний төвийн зөвшөөрлөөр)” гэлээ.