Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар буюу 240 мянга байхаар тогтоосон. Энэхүү өөрчлөлтийг өчигдрөөс буюу нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэллээ. Ингэснээр хуульд заасан торгуулиудын хэмжээ өсөх юм.
Тухайлбал: ЗХАБТХ-ийн 35 дугаар зүйлд заасан \”Хамгаалах бүс, хамгаалалтын малгай” хэрэглээгүй тохиолдолд өмнө нь 9600 төгрөгөөр торгож байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр 12,000 төгрөг болж өөрчлөгдөж байна. Мөн ЗХАБТХ-ийн 41 дүгээр зүйл Тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэн тохиолдолд 24,000 төгрөгөөр гэх мэт өөрчлөгдөж байгаа юм.
Hөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд өөрчлөлт орсон тул ийнхүү торгуулийн хэмжээ нэмэгдэж байгаа. Гэхдээ жолооч та дүрмээ зөрчихгүй бол энэ танд үйлчлэхгүй бөгөөд торгуулах эсэх нь 100 хувь таниас шалтгаална.