ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгч байна.
Тэрээр “ЭТТ”-н 9 гэрээг нууцын зэргээс гаргав. Цаашид Засгийн газар нууц гэрээ байгуулахгүй. ҮАБ гэрээг нууцалдаг байдлыг үүгээр дуусгавар болгоно. Засгийн газар ийм шийдэлд хүрлээ. Засгийн газрын санаачилгаар эдгээр гэрээг нууцад оруулаагүй. Нууцад авсан зарим гэрээг хэрэгжүүлээгүй юм билээ. УБТЗ ОХУ-ын талтай ярилцах, зөвшилцөх, үүний дараа эхлүүлэх төсөл ч бий.
Өнөөдөр Засгийн газрын шийдвэр гарсан тул одоо эдгээр гэрээг ил болгох ажил эхэлнэ. УИХ-д түр хороо байгуулсан. Тус хороо энэ асуудалд анхаарч ажиллана.
“ЭТТ”-д бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж буй Ганбат дарга төмөр зам барих хоёр гэрээг нууцаас гаргасан талаар удахгүй мэдээлнэ.
Нүүрсний гэх хулгайн хэрэгтэй холбоотойгоо улс төрийн, бизнесийн бүлэглэлийн эрх ашиг хөндөгдөж байна. Тэд жагсаал цуглааныг өдөөн хатгасаар байна. Засгийн газар эдгээд бүлэглэлтэй хийх тэмцлээ зогсоохгүй” гэв.