Нийслэлийн төв талбайд болж буй жагсаалын үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд жагсагчид руу дайрч, хүч хэрэглэсэн хэрэг өнөөдөр 18:30 цагийн орчимд гарсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Энэхүү хэргийг шуурхай тогтоон, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, зодоон хийсэн гэх гурван иргэнийг шалгаж байгаа бол халаасны хулгай хийж байсан таван хүнийг олжээ.
Мөн зургаан иргэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.
Иймд иргэдийг эрүүл мэнд, аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.