Монголын Хөрөнгийн бирж IPO гаргахад бэлэн болжээ. Үүнтэй холбогдуулан Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төрийн өмчит компаниудыг түүчээлж, Монголын Хөрөнгийн бирж хувьцаа гаргах Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу Хөрөнгийн бирж хувьцаа гаргах бэлтгэл ажлаа хангаж, СЗХ-ноос зөвшөөрлөө авсан. Дараа долоо хоногийн даваа гаригт цан цохино.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл эрчимтэй хөгжиж байна. Зах зээлийн гол байгууллага болох Хөрөнгийн бирж төрийн өмчөөс олон нийтийн өмчит шилжих нь олон улсын жишигт нийцнэ.
Манай IPO хэд хэдэн онцлогтой. Төрийн олон орон нутгийн өмчийн тухай хуулиар нэг этгээд болон түүний харилцан хамаарал бүхий этгээд 5-аас дээш хувийг эзэмших боломжгүй. Мөн улс төрийн нөлөө бүхий албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдүүд хувьцаа эзэмших боломжгүй. Тэгэхээр Хөрөнгийн бирж улс төрийн нөлөөнөөс ангид, ямар нэг компани хувьцааг дангаар эзэмших эрсдэлгүй, жинхэнэ утгаараа олон нийтийн хяналтад шилжинэ” гэсэн мэдээллийг өглөө.
Төрийн өмчит компаниудын эхний ээлжинд 34 хувийг олон нийтийн болгох бөгөөд цаашид 66 хүртэл хувийг олон нийтэд шилжүүлнэ.