Өчигдөр нэр бүхий ресторанаас нүцгэлсэн залуусын жагсаалыг санхүүжүүлсэн гэх эмэгтэйг баривчилсан тухай мэдээлэл цахим орчинд цацагдаад байсан юм. Тэгвэл ЦЕГ-ын мөрдөн байцаах албанаас тодруулахад жагсаалыг санхүүжүүлсэн Н.Энхтуяа гэх эмэгтэйг саатуулсан нь үнэн гэв.
Тэгвэл мөрдөн байцаалтаар Б.Хурцаас их хэмжээний мөнгө авсан Н.Энхтуяа нь АПУ-д ажилладаг нэгэн аж. Мөн Н.Энхтуяа нь Б.Хурцын захиалгаар нийтийг хамарсан үймээн өдүүлэхээр бэлдэж байсан тул түүнийг хойшлуулшгүй ажиллагаагаар өнгөрсөн шөнө саатуулжээ.
Н.Энхтуяа нь АПУ компанид хуулийн зөвлөхөөр ажилладаг гэсэн мэдээллийг эх сурвалжууд хэлж байна. Тэрбээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын шадар туслахаар ажиллаж байсан аж.