Нэгдүгээр сарын 5-ны өдөр Турк Улсын Измир хотын шүүхийн байрны өмнө алан хядагчид цагдаа нарын өмнөөс гал нээж, автомашин дэлбэлсэн хэрэг гарчээ. Халдлагын үеэр 1 цагдаа, 1 шүүхийн ажилтан амиа алдаж, цагдаа, энгийн иргэн нийлээд 11 хүн шархдсан байна.
Шинэ оны өмнө болон он гарснаас хойш Истанбул, Измир зэрэг Турк улсын томоохон хотуудад галт зэвсэг ашиглан цагдаа, гэмгүй ард иргэдийг олноор хороох зорилготой террорист үйл ажиллагаа идэвхжиж байгаа тул тус улсад оршин сууж буй монгол иргэдийг сонор сэрэмжтэй байхыг ГХЯ-ны Консулын газраас анхаарууллаа.