Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийн санал хураалт улс даяар 2023 оны зургаадугаар сарын 18-ны өдөр явагдана.
Тодруулбал, 17 аймгийн 33 сум, нийслэлийн хоёр дүүрэгт ИТХ-ын сонгууль болно. Тиймээс хуульд заасны дагуу эдгээр аймаг, сум, дүүрэгт сонгууль явагдахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 19-нөөс эхлэн иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох гэж байгааг Бүртгэлийн байгууллагаас мэдээллээ. Шилжилт хөдөлгөөнийг 2023 оныг зургаадугаар сарын 19-нөөс сэргээх юм байна.
17 аймгийн 33 сум, нийслэлийн хоёр дүүрэгт 46 мандаттай.
Шилжилт хөдөлгөөнийг зогсоох аймаг, сум дүүрэг:
- Баянхонгор аймгийн Баянговь, Баян-Овоо, Богд, Заг сум
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Шивээговь сум
- Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Хархорин сум
- Архангай аймгийн Ихтамир сум
- Баян-Өлгийн Буянт сум
- Булган аймгийн Хангал сум
- Дорноговь аймгийн Айраг, Эрдэнэ сум
- Дорнод аймгийн Чойбалсан сум
- Дундговь аймгийн Адаацаг, Баянжаргалан, Өлзийт, Хулд сум
- Өмнөговь аймгийн Ноён сум
- Сүхбаатар аймгийн Уулбаян сум
- Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Сүхбаатар сум
- Төв аймгийн Бүрэн, Заамар, Өндөрширээт сум
- Увс аймгийн Давст, Түргэн сум
- Ховд аймгийн Булган, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн сум
- Хөвсгөл аймгийн Баянзүрх, Тосонцэнгэл сум
- Хэнтий аймгийн Батширээт сум
- Нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүрэг.
Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэл бүхий сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг гэсэн дарааллаар бичигддэг. Сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээлэлтэй election.burtgel.gov.mn цахим хуудаснаас танилцах боломжтойг СЕХ мэдээлэв.
}