Өнгөрсөн долоо хоногт Хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдээллийг ил болгосон. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 10 325 зээлдэгчээс эхний ээлжинд 6 092 ААН, төрийн байгууллага, ТББ, иргэний 5.4 тэрбум төгрөгийн зээлийн мэдээллийг нээлттэй болгосон юм. Үүн дээр нэмж 883 ААН, төрийн байгууллага, ТББ, иргэний мэдээллийг оруулсан байна. Нийтдээ 6 883 зээлдэгчийн мэдээлэл ил болоход зээлийн үлдэгдэл 82.1 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Энэ сангийн мэдээллийг ил болгосноос хойш 95 иргэн, хуулийн этгээд 232 сая төгрөгийн зээлийг эргэн төлсөн байна.