Үндэсний статистикийн хорооноос 2023 оны эхний гурван сарын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтийг танилцууллаа.
ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны газрын Бодлого, гадаад харилцааны хэлтсийн ахлах статистикч С.Норов, Улсын хэмжээнд энэ оны эхний улиралд 16.3 мянган эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 19.1 хувиар буюу 2600-гаар өссөн байна. Нийт нас баралтын зургаан хувийг тав хүртэлх хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, үүний 84.7 хувийг нялхсын эндэгдэл эзэлж байна.
Халдварт өвчнөөр өвдсөн хүний тоо 8900 болж өмнөх оны мөн үеэс 96.3 хувиар буурсан. Энэ нь коронавирусийн халдварын тохиолдол буурсантай холбоотой.
Харин салхинцэцгээр өвчлөгсөд 7.8 дахин, гар хөл амны өвчнөөр 9.9 дахин, цусан суулгаар өвчлөглөгсөд 31.8 дахин, сүрьеэгээр өвчлөгсөд 12 хувиар тус тус нэмэгдсэн. Улсын хэмжээнд ХДХВ-ийн найман тохиолдол оношлогдож, өмнөх оны мөн үеэс зургаан тохиолдлоор нэмэгдсэн байна гэв.