Чөлөөт бөхийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн финальд С.Батцэцэг, П.Орхон нар таарлаа. Тэд хоёул эх орныхоо нэрийг тив дэлхийд гаргасан чадварлаг бөхчүүд. Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ ч утгаараа үзүүштэй, чансаатай байдаг. Гэхдээ энэ удаагийн тэмцээнд П.Орхон үнэхээр илүүрхэж байгааг та доорх бичлэгээс үзэх боломжтой. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг дээ.