Канадын нэгэн бизнесмэн Дубайд тэнгэр багаднасан барилгын салбарыг шинэ шатанд гаргах үл хөдлөх хөрөнгийн төслийг санал болгожээ.
Тодруулбал, Майкл Хендерсон шинэ төслөө “Сар” хэмээн нэрлэсэн бөгөөд уг байгууламжийг дэлхийн тэрбумтан, сансрын жуулчдын нэг өдрийн хугацаанд зочлох газар хэмээн тодотгоод буй.
Тус амралтын газар нь 4000 өрөөтэй зочид буудал бөгөөд 10 мянган хүнийг хүлээн авах боломжтой цэнгэлдэх хүрээлэн, зочдод саран дээр алхаж буй мэт мэдрэмжийг төрүүлэх хэсгүүдтэй ажээ. 30 метр өндөр барилгын дээвэрт 274 метрийн диаметртэй сарны хувилбарыг байршуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Уг байгууламж нь таван тэрбум ам.долларын үнэлгээтэй ажээ.
Канадын энтрепренер Майкл Хендерсон уг төслөө “Arabian Travel Market” үзэсгэлэн худалдааны үеэр танилцуулсан байна.