Монгол судлаач дэлхийн шинжлэх ухаанд шинэ зүйлийн аалзыг олж нээснийг Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвөөс мэдээллээ.
Тус төвийн экологич Ж.Очирхуягийн дэлхийд шинэ зүйлийн аалз олж нээснийг баталсан “The first record of the spider genus Coreodrassus Paik 1984 (Araneae: Gnaphosidae) for Mongolia with description of a new species” нэртэй өгүүлэл Acta Arachnologica сэтгүүлд хэвлэгдэхээр болжээ.
Олон улсын ангилал зүй, шинэ зүйлд нэршил оноох дүрэм журмын дагуу уг зүйлийг нээсэн судлаач өөрөө нэр өгөх эрхтэй байдаг.
Энэ хүрээнд судлаач Ж.Очирхуяг өөрийн багш МУИС-ийн профессор Б.Болдгивын нэрээр буюу Coreodrassus boldgivi хэмээн нэрлэхээр болжээ.
МУИС-ийн профессор Б.Болдгив нь Монголын биологийн шинжлэх ухаанд олон жил өндөр үр бүтээлтэй ажиллаж, олон сайн бүтээл, мөн шавь төрүүлсэн тэргүүний биологич эрдэмтдийн нэг юм.