Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн Азийн физикийн олимпиадаас хүрэл медаль хүртлээ.
23 дахь удаагаа зохион байгуулж буй тус олимпиадын дүн гарч, шагналаа гардууллаа.
Тус олимпиадад Хятад, ОХУ-ын багийн бүх сурагч алтан медалийн болзол хангасан байна. Мөн
- Тайвань 5 алт, 2 мөнгө
- Солонгос 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл
- Израиль 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медалийн болзол хангажээ.
Олимпиадад 27 багийн 195 сурагч онолын болон туршилтын бодлогоор өрсөлдсөн. Нийт 50 онооны таван бодлогыг Монголын багш, физикчид боловсруулан танилцуулахад оролцогч орны багийн ахлагч нар ямар ч сөрөг саналгүйгээр дэмжсэн билээ. Ингээд олимпиадын дүн гарахад хамгийн өндөр буюу 33.5 оноог Хятадын багийн сурагч авсан байна.