Дуучин Селена Гомез Weeknd-тэй үерхэж эхэлжээ. Өнгөрсөн Мягмар гаригт тэд Санта Моникад хамт байхад нь папарацчид тэдний дотно байгаа зургыг авсанаар тэдний харилцаа олон нийтэд ил болсон байна. Тэд үнэхээр дотно байсан бөгөөд Селена Weeknd-ийг тэвэрч бүр үнсэж байсан нь зурганд буусан нь олныг гайхшруулжээ. Weeknd өмнө нь загвар өмсөгч Белла Хадидтай дотно харилцаатай байсан ч салаад удаагүй байгаа юм. Тэдний харилцаа хэр удсаныг одоохондоо таамаглах төдий байгаа бөгөөд албан ёсоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Ямартай ч 24 настай дуучин бүсгүй маань дахин нэгэн хайрын романс үүсгээд эхэлжээ.
Үндэстэн агентлаг