Газрын тосоор баялаг Шинжаан-Уйгурт явуулж буй энэхүү өрөмдлөгийн үр дүнд БНХАУ-ын түүхэн дэх хамгийн гүн цооног бий болохыг Синьхуа агентлаг мэдээлсэн байна.
Цооног нь дэлхийн чулуун мандлын 10 давхаргыг нэвтэлж, 145 сая жилийн настай чулуулгийг агуулсан Цэрдийн галавын системд хүрэх юм байна.
Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай тус улс гадаргын дээр ч, доор ч судалгааны хил хязгаараа ахиулсаар байгаа энэ үед уг төсөл нь манай гарагийн дотоод бүтцийн талаар чухал мэдээлэл өгөхийн зэрэгцээ гүний өрөмдлөгийн технологийн туршилтын үүрэг гүйцэтгэхийг төслийг удирдаж буй “China National Petroleum Corp.” онцолжээ.
Мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.