Дэлхийн тавцанд ноолуурын чанар эдэлгээ, загвараар хэдийн танигдсан “ГОВЬ” шинээр сонгогдсон ерөнхий дизайнер Жоржио Спинагийн анхны коллекцийг танилцуулахад бэлэн болжээ. Жоржио Спина нь байгаль, юмс үзэгдэл, сүнслэг оршихуй гээд содон бүхнээс урам зориг авч хувцсаа урладаг бөгөөд деталь бүрд өөрийн онцлогоо шингээдэг байна. Жоржио Спина нь дэлхийн хамгийн үнэт түүхий эд болох ноолууран ширхэгтийн амьд шинжийг илүү тодотгон харуулахыг эрмэлзсэн бөгөөд бүтээлч хандлага, шинэлэг урсгалуудыг шинэ цуглуулгын загваруудад тусгахыг зорьсон хэмээн Жоржио Спина ярилцлагадаа онцолж байсан юм.
Түүнчлэн анхны коллекцийнхоо нээлтийг загварын шоугаар олон нийтэд хүргэх бөгөөд арга хэмжээ болох газраар Чойжин Ламын сүм музейг сонгосон гэх мэдээлэл хэдийн тархжээ. Монгол ноолуурыг Итали ур ухаанаар урлан, уламжлалт түүхэн дурсгалт газарт зохион байгуулах гэж буй нь эхнээсээ л загварт хүлээлт үүсгэж байна. ГОВЬ дэлхийн хэмжээний загварын шоу-г монголдоо зохион байгуулж, runway шоуны цензурийг тогтоох гэж байна уу гэх догдлол, хүлээлт олны дунд бий болж байгаа нь цахим орчин дахь инфлюенсерийн сториноос бэлхнээ харагдана.
Энэ удаагийн коллекцод загварын шинэчлэл хийж олон төрлийн сүлжээс, нэхээсийг хослуулж, өнгө будгийн тоглолтыг нэг бүтээгдэхүүн дээр урласнаараа урьд өмнө байгаагүй шинэлэг шийдлийг бүтээсэн. Итали дизайнераар ахлуулсан ГОВЬ-ийн уран гартай үйлчид, дизайны чадварлаг хамт олны чин сэтгэлээр бүтээгдэхүүн нэг бүрийн деталь урлагдаж байгааг тус компанийн Дизайн, үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Болормаа онцолсон юм.
ГОВЬ-ийн шинэ коллекцийн нээлтийн арга хэмжээ 2023.06.08-ны өдөр зохион байгуулагдах юм байна. Итали уран сэтгэмжээс төрөн гарсан бүтээлийг ГОВЬ-ийн дизайны чадварлаг баг хамт олон хэрхэн бодит мэдрэмж болгохыг загварын шоуны өдөр харж болох юм.