2016 оны шилдэг тоглогч, санал асуулгаар шилдэг 50 хөлбөмбөгчдийн нэг болсон тамирчин бол Кристиан Роналдо. Түүний шагналын талаар та бүхэн аль хэдийнээ мэдсэн байх. Мөн тэрээр загвар өмсөгч Жоржина Родригестэй албан ёсоор болзож эхэлсэн байна. Тэдний харилцааны талаар зөвхөн цуурхал төдий л яригдаж байсан бөгөөд Диснейлэндэд хамт тоглосон гэх яриа ч гарч байсан юм. Роналдо өөрийн хүү Криштиано Жр-тай хамт шагнал гардуулах ёслолд оролцсон бөгөөд шинэ найз бүсгүйгээ ч мөн дагуулан очсон байна. Хамтдаа ногоон хивсний ёслолд оролцсон нь сэтгүүлчдийг ч, түүний шүтэн бишрэгчдийг ч багагүй цочролд оруулаад амжсан гэнэ. Гэхдээ энэ нь тэдний олон нийтийн өмнө ил гарч байгаа анхны тохиолдол биш бөгөөд өнгөрсөн оны 11-р сард Парисын үйл ажиллагаанд хамтдаа ирсэн ба Dolce & Gabbana-ийн үйл ажиллагаан дээр анх танилцсан гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Үндэстэн агентлаг