Үүнтэй холбогдуулан Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Монголбанкны газрын захирлууд Хяналтын зөвлөлийн шинэ гишүүдийг өнөөдөр хүлээн авч, шинэ ажилд нь амжилт хүслээ. Энэ үеэр Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг \”Монголбанк ажлын гол онцлог нь хүлээлтийг удирдах учраас та бүхний үг бүр зах зээлд нөлөөтэй, чухал шүү. Та бүхний ажилд амжилт хүсье” гэв.
Хяналтын зөвлөл нь Монголбанкны дотоод хяналтын үйл ажиллагаа, хөндлөнгийн аудитын санал, зөвлөмжийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын багц болон Монголбанкнаас санхүүгийн тайлангаа УИХ, олон нийтэд тайлагнаж, мэдээлж байгаа байдал, Монголбанкны зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих эрх бүхий орон тооны бус байгууллага юм.