\”Централ тауэр\” -т тэсрэх бөмбөг тавьсан гэх дуудлагын дагуу цагдаа, тагнуул, онцгой байдал, зэвсэгт хүчнийхэн ажиллаж АНУ-ын иргэн 52 настай Майкл гэх эрийн хийсэн ажил болохыг илрүүлсэн.
Тус барилгын 15 дугаар давхарт байрладаг Дани улсын Өргөмжит консул, М-Си-Эс группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалтай уулзах хүсэлт тавиад боломжгүй гэсэн хариу сонссон тул бөмбөг тавина гэж сүрдүүлсэн нь Тагнуулын байгууллагын шалгалтаар тогтоогдсон байна. Тухайн үед орчуулагч бөгөөд зочин угтагч анх цагдаагийханд мэдээлэл буруу өгснөөр үл ойлголцол үүссэн аж.
Цагдаа тагнуулынхны шалгалтаар \”Централ тауэр”-ээс ямар ч тэсрэх бодис олдоогүй бөгөөд АНУ-ын иргэнд \”Терроризмтой тэмцэх тухай хууль\” зөрчсөн гэх үндэслэлээр захиргааны арга хэмжээ авч явуулжээ.
Дээрх хуулийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй бол 30-50 мянган төгрөгөөр торгох шийтгэл шүүх гаргах заалт хуульд байдаг аж.