Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг 2023-2026 он хүртэлх хугацаанд хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Тухайлбал бог малын мялзан өвчинтэй тэмцэх, устгах дэлхийн хөтөлбөр болон Монгол Улсын стратегийн хэрэгжилтийг хангах, гоц халдварт өвчинтэй бүсчлэн тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Бог малын тоо толгой 2022 оны мал тооллогын дүнгээр 60 саяд хүрсэн.
Хүн ам, малын нягтрал ихтэй, олон улсын худалдаанд голлох үүрэгтэй эдийн засгийн бүсчлэл буюу олон улсын худалдааны замын босоо тэнхлэг зэргийг харгалзан төв болон зүүн бүсийн 13 аймаг, нийслэлийг хамарсан 19-30 сая толгой бог малыг вакцинжуулахаар төлөвлөснийг Мал Эмнэлгийн Ерөнхий Газраас мэдээллээ.