УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр англи хэлийг үндсэн гадаад хэл болгох асуудал маргаан дагуулсан. Өнөөдөр ч энэ асуудал маргаан дагуулсан хэвээр байна. Хуулийн төсөлд англи хэлийг үндсэн гадаад хэл гэж тусгасан байв. Гэвч Байнгын хорооны хуралдааны үеэр энэхүү заалт нь олонхийн дэмжлэг авалгүй, уналаа.