Тэтгэврийг харилцан адилгүй хэмжээгээр нэмэгдсэнд иргэд гонсгор байна. Тэтгэврийн нэмэгдлийн талаар сайд Х.Булгантуяа сэтгүүлчийн асуултад хариулав.
Тэрбээр, Тэтгэвэр бол халамж биш. Тэтгэвэр бол ямар хэмжээний цалин авч, НДШ-ийг хэр хэмжээгээр төлж байснаас хамаарч ахмад настай болохдоо хэрэглэхээр өөртөө зориулж төрдөө хадгалуулсан мөнгө. 25-30 жил НДШ төлөөд эрэгтэй хүн дунджаар 16, эмэгтэй хүн дунджаар 21 жил тэтгэвэр авдаг.
Тиймээс сая 1-рт тэтгэврийн итгэлцүүрээр, 2-рт мөн 10 хувиар нэмсэн. Тэтгэврийн зөрүүг арилгана гэхээр 1 сая болон 500 мянган төгрөг авч байсан хүмүүсийн тэтгэврийн дундажлана гэж буруу ойлгодог. Олон жил өндөр цалин авч, илүү их НДШ төлсөн гэх хоёр үзүүлэлт байдаг. Бид төлсөн цалингийнхаа 24 хувийг НДШ-д төлж байгаа. Тэгэхээр 1 сая, 5 сая төгрөгийн цалин авч байгаа хүмүүсийн төлөх шимтгэлийн хэмжээ ялгаатай. Эргээд тэтгэвэрт гарахдаа ялгаатай тэтгэвэр авна гэсэн үг.
Энэ удаагийн нэмэгдлээр сүүлийн 10-аад жил арилгаагүй байсан тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээ авлаа. Энэ нь тухайн үед авч байсан цалинг итгэлцүүрээр үржүүлээд, 20 жил ажилласан бол 45 хувийн тэтгэвэр олгодог. Үүн дээр ажилласан жилээс гадна тухайн үед авч байсан цалингийн хэмжээ чухал байдаг.
Цалингийн мэдээлэл нь буруу, дутуу байна гэж үзвэл иргэд харьяа аймаг, сум, дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст цалингийн хэмжээгээ шалгуулах боломжтой.