Хятадын Статистикийн үндэсний газрын мэргэжилтэн хэлэхдээ \”үсүлийн жилүүдэд дэлхийн эдийн засагт гүнзгий тохируулалт хийх хугацаанд байгаа учраас Европ, Америк, Япон зэрэг гол гол эдийн засгийн цогцуудын дагуулан дайчлах хүч тодорхой буурсан. Энэтхэг зэрэг улсуудын хөгжлийн хурд нь нэлээд түргэн боловч эдийн засгийн цар хэмжээ нь их биш учраас дэлхийн эдийн засгийн хөгжлийн гол хүчин болж чадахгүй, Бразил, ОХУ зэрэг улс мөн буурсаар байна.
Хятад улс сүүлийн жилүүдэд хөгжлийн шинэ хэвийн төлөв байдалтай болж, хөгжлийн хурд нь бага зэрэг удааширсан боловч дундаж хурдаар өссөөр байгаа бөгөөд хурд нь дэлхийн гол гол эдийн засгийн цогцуудын өмнө жагсаж байна. Өдгөө Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтөд жил тутамд дунджаар 30 хувийн хувь нэмэр оруулж, дэлхийн эдийн засгийн хөгжлийн нэгдүгээр том хөдөлгүүр хүч боллоо\” гэжээ.