ХХ зууны манлай, Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөлөө. Зургаан өдрийн турш Спортын төв ордонд болсон УАШТ-д 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа.
Энэ жилийн улсын аваргад эрэгтэйчүүдийн 60 кг-ын тулаанууд хамгийн их анхаарал татаж байлаа. Учир нь энэ жинд \”Рио 2016\” олимпийн наадмын хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Отгондалай, \”Рио 2016\” олимпийн наадмын шагналт V байрын эзэн Э.Цэндбаатар нарын шилдэг тамирчид багтсан юм. Тэдний хувьд учраа бүрээ ялсаар шигшээ тулаанд шалгараад байсан. Өнөөдөр болсон шийдвэрлэх тоглолтод шүүгчдийн саналаар Э.Цэндбаатар 3:2 онооны харьцаагаар ялалт байгуулж, улсын аварга цолыг хүртлээ. Тоглолтын үеэр тамирчдын хөмсөг задарснаар эмчийн тусламжийг 4-5 удаа авсан юм. Э.Цэндбаатар жин өгcөж тоглон, аварга цолыг хүртлээ. Түүний хувьд дараагийн олимп, ДАШТ-д хүчтэй өрсөлдөгч байх бүрэн боломжтой байна. Дэлхийд мэдрэмж, хурд хүчээрээ гайхагдаж буй Д.Отгондалайтай энэ тэнцүү өрсөлдлөө.