Сурагчдын амралтыг сунгах талаар эцэг эхчүүд болон эрүүл мэндийн яамнаас Хотын даргад санал хүргүүлсэн билээ. Энэ талаар шийд хараахан гараагүй байгаа юм. Өчигдөр сурагчдын амралтыг хойшлуулахгүй гэх мэдээлэл цацагдаж байсан ч энэ нь батлагдаагүй мэдээлэл байсан юм. Өнөөдөр 10 цагт Ерөнхий сайд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг дуудан сурагчдын амралтыг сунгах эсэх талаар эцэслэн шийдвэрлэхээр болсон байна. Энэхүү уулзалт хэвлэл мэдээллийнхэнд хаалттай болох юм. Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.
Үндэстэн агентлаг