Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн 2023 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа.
ШЕЗ-ийн Шүүхийн статистик хариуцсан референт Ганцэцэг, 2023 оны эхний хагас жилд авлигын 153 хүнд холбогдох 61 гэмт хэргийг хянан шийдвэрлэсэн. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан ялын хүрээнд 1 тэрбум 102 сая 544 мянган төгрөгийг улсын төсөвт оруулахаар шүүхээс шийдвэрлэжээ.
Авлигын гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн 52.9 хувь буюу хоёр хүний нэг нь төрийн албан хаагч, 71.9 хувь нь 31-50 насныхан байна гэж мэдээлэв.