Сүхбаатар дүүрэг 3,4-р хороо Сөүлийн гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил /Циркийн уулзвараас Онцгой байдлын ерөнхий газрын урд уулзвар/ 2023 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн 23:00 цагаас 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулан хийнэ. Урт-0,5 км, Өргөн-9 метр зорчих хэсэгт асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.