2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод 3 ээлжид шилжих эрсдэлтэй 47 ерөнхий боловсролын сургууль байна. Энэ сургуулиудын асуудлыг шийдвэрлэх зорилгоор БШУЯ-наас НИТХ-д мэдээлэл хийж, НЗДТГ-тай хамтран ажиллахаар болсон.
Боловсрол шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг дүүргүүдэд ажиллаж байна. Эхний дүүрэг бол Баянзүрх юм. Хамтарсан ажлын хэсэгт дараах төрийн байгууллагууд багтаж байна.
- Боловсрол, шинжлэх ухааны яам
- Нийслэлийн Засаг даргын тамгын газар
- Сангийн яам
- Үндэсний аудитын газар
- Боловсролын Ерөнхий газар
- Барилгын хөгжлийн төв
- Нийслэлийн боловсролын газар зэрэг байгууллагын холбогдох хүмүүс багтаж байна.
Улсын хэмжээнд энэ жил хэдэн цэцэрлэг, сургууль ашиглалтад орох талаар БЕГ-ын дарга Т.Ням-Очироос тодруулахад одоогоор нийт 469 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа ба 2023 онд багтаад 74 цэцэрлэг, сургуулийн шинэ барилга ашиглалтад орох аж.