Нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодоор гарч буй аялагчдаас ундаа усны сав, хуванцар хүлээн авахаар боллоо.
Тодруулбал маргааш буюу наймдугаар сарын 1-ээс эхлэн Баруунтуруун, Эмээлт, Түрэгний гүүр, Налайх-Тэрэлжээр гарч буй аялагчдаас “Ти Эм Эл” үйлдвэр хуванцар хүлээн авч эхэлнэ.
Аялагч та бүхэн Улаанбаатар хотоос гарах болон орохдоо ундаа усны саваа өгч, байгаль дэлхийдээ хоггүй аялаарай.