Эйч Ар” клубээс санаачлан өнгөрсөн амралтын өдөр \”HR-Unlock” төслийн нээлтийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тус клуб нь хүний нөөцийн чиглэлийн ажилтнуудийн хоорондын харилцаа холбоог сайжруулах, харилцан туршлага судлах, хүний нөөцийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр хүний нөөцийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх зорилго бүхий үйл ажиллагаа явуулдаг байна. Одоогоор тус клуб нь 10 000 гаруй идэвхтэн гишүүдтэй мэргэжлийн хамгийн том цахим групп болоод байгаа ажээ.
Дээрх төслийн арга хэмжээнд 70 гаруй хүний нөөцийн ажилтнууд оролцож туршлагаа хуваалцсан байна.
Тэд клубынхээ зорилгын хүрээнд олон төсөл, хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлж, гишүүдийнхээ идэвхи оролцоог нэмэгдүүлж, салбартаа өөрсдийн дуу хоолойг хүргэн ажиллаж байгаа гэж зохион байгуулагчид тайлбарлалаа. Тэдгээр төсөл, хөтөлбөрүүдийн нэг нь бол \”HR-Unlock” (оньс тайлагч хүний нөөцийн ажилтнууд) төсөл бөгөөд 2017 оны 1-р сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү төсөлд клубын нийт гишүүд, хүний нөөцийн салбарын ажилтан, мөн энэ салбарыг сонирхогчдыг салбар тус бүрээр нэгтгэн хүний нөөцийн менежментийн функцууд хэрхэн хэрэгжиж буй, түүнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, шаардлагатай бүхий л судалгаа, шинжилгээг хийн багаар ажиллах, харилцан туршлага солилцох, тухайн салбар болон хүний нөөцийн менежментийн ирээдүйн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах явдал аж.
Уг төсөл хэрэгжсэнээр тухайн салбар тус бүрт ашиглагдах бодлогын судалгаа шинжилгээний гарын авлага болон бодлогын баримт бичигтэй болох өндөр ач холбогдолтой юм. Энэ салбарт ажиллаж буй хэн бүхэнийг хамтран ажиллахыг \”Эйр Ар” клубынхэн уриалж байна.