Таван иргэн хордож нас барсантай
холбогдуулан онцгой комиссын ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэгт Засаг
даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан,
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд, Нийслэлийн мэргэжлийн
хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга
Л.Төмөрбаатар, Нийслэлийн онцгой байдлын дарга Н.Уламбаяр нар багтсан юм.
Тэд дөнгөж сая Онцгой комиссоос
ирэх өдрүүдэд ямар арга хэмжээ авч ажиллах талаар мэдээлэл хийлээ.
Онцгой комиссын ахлагч Ж.Батбаясгалан \”Хордсон иргэдийн бие шинжилгээ хийж анхны дүгнэлтүүд гарсан. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас
хуульд заасны дагуу мэдээлэл өгнө. Олон тооны иргэд хордсон байдалтайгаар амь
нас нь эрсэдсэн учраас шүүх шинжилгээний эцсийн дүн гарах хүртэл Улаанбаатарын
хотын иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах үүднээсөнөөдрийн 18:00 цагаас
нэгдүгээр сарын 20-ны өдрийг дуустал архи согтууруулах ундаагаар үйлчлэх,
худалдан борлуулахыг түр хугацаагаар зогсоосныг мэдэгдэж байна.
Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрдүүлэх нь төрийн үүрэг. Нийт иргэдэдээ хандаж уриалахад нэгдүгээр сарын 17-ны 18:00 цагаас 20-ныг дуусталх хугацаанд та бүхэн өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад төртэйгөө хамтран ажиллахыг уриалж байна\” гэв.
Үндэстэн агентлаг