Орос руу Алтанбулаг-Хиагт боомтоор анх удаа автомашинаар гарч байгаа хүмүүс их байгаа учир дараах мэдээлэл бэлтгэлээ.
Тээврийн хэрэгсэл өөрийн нэр дээр бол:
1. Татвар төлөгдсөн байх шаардлагатай
2. Оношилгоонд орсон байх (он сар тамга тэмдэгтэй)
3. Моторын багтаамж (жишээ нь: моторын багтаамж бүхэл 2500 биш байх 2362 байх)
4. Тээврийн хэрэгсэл дээрх арлын дугаарыг гэрчилгээн дээр бичигдсэн арлын дугаартай тулгадаг тул нэг шалгаад үзчихээрэй. (Зарим хүмүүс машины хаана бичигдсэнийг нь мэдэхгүй хайх үе бий шүү)
5. Автомашины запас дугуй, данхраат, лоом, торцов шалгана
6. Анх удаа орж байгаа автомашины жолоочоос тайлбар бичүүлдэг (загварын дагуу).
Тайлбарын утга: Машины мэдээлэл, аяллын зорилго, хаанаас хаана хүрэх, хэд хонох болон автомашин ОХУ зарахгүй, өөр хүнээр машин бариулахгүй гэх мэт.
Тээврий хэрэгсэл байгуллага, ББСБ эсвэл өөр хүний нэр дээр бол:
1. Дээр бичигдсэн 1-6 шаардлагатай…
2.Итгэмжлэл (монгол хэл дээр) тээврийн хэрэгслийг Монгол улсын хилээр гаргаж, ОХУ-д жолоодох эрхтэй гэсэн утга агуулгатай итгэмжлэл хэрэгтэй
3. Итгэмжлэлээ орос хэл рүү орчуулж баталгаат орчуулгын тамга даруулсан байх
❗️Хил гараад жолооч анхаарах зүйлс.
✅Автомашины орос даатгал хийлгэх
✅Хурдаа хэтрүүлэхгүй байх (замын тэмдэглэгээг харах эсвэл жипиэс ашиглан хурдын хязгаар харах боломжтой). Оросод “2ГИС”, “Яндекс навигатор” жипиэс программууд дажгүй заадаг.
✅Машиныг хилээр гаргасан жолоочоос өөр хүнд бариулахгүй байх
✅Өдрийн цагаар ойрын гэрлээ асааж явах дүрэмтэй (нэмэлтээ асааж явж бас болдог)
✅Оросод машины урд суудлын зүүн болон баруун цонхны тень хориглодог
✅Заримдаа зогсоогоод шууд хуулах ч үе бий. (Зарим хүмүүс цагдаа харахаараа урд хоёр цонхоо буулгачихдаг кк)
✅7 наснаас доош хүүхэд зорчиж байвал хүүхдийн машины суудал хэрэг болно шүү (Урд суудал дээр хүүхэд огт суулгахгүй)
✅Тэгээд мэдээж хэрэг жолооч болон зорчигч бүсээ бүсэлсэн байх
Та аян замдаа сайн яваарай.