Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могой багийн нутаг дахь Ухаахудагаас
Гашуун Сухайт чиглэлийн замд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр \”Фотон”
маркийн автомашин, \”Тоёота” марк-2” автомашинтай мөргөлдөж осол гаргасны улмаас
24 настай эмэгтэй Ц, ой хүрээгүй хүүхдийнхээ хамтаар нас барж, хоёр хүн гэмтсэн
байна.
Тэгвэл мөн энэ өдөр Чингэлтэй дүүргийн нутаг, \”Энхтайван найрамдлын ордон”-ы автобусны
буудлын замд троллейбус замын хажуу руу гарч, шон мөргөж, дотор нь зорчиж явсан
32 настай У болон долоон хүнийг гэмтээсэн байна. Ослыг Замын цагдаагийн албан
хаагчид шалгаж, шалтгааныг тодруулж байна.
Үндэстэн агентлаг