Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын ҮБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “АН-ын Үндэсний Бодлогын Хорооны/ҮБХ/ хурлыг наймдугаар сарын 28-ны Даваа гарагт Төрийн ордны их танхимд зохион байгуулах шийдвэр гарлаа.
АН-ын дарга Л.Гантөмөр томилогдсоноосоо хойш ихэнх аймгуудаар явж, бүсийн зөвлөгөөнийг хийсэн.
ҮБХ-ны хурлаар томилгоо, журамд өөрчлөлт оруулах болон бүх зүйлээ ярьж, шийдвэр гаргана. Сонгууль болоход 10 сар үлдээд байна.
Хуралд ҮБХ-ны 500 гаруй гишүүн оролцоно” гэв.