/Vatican News/ Ромын пап Францис өнөөдөр Ватиканы гэгээн Петрийн талбайд болсон долоо хоног тутмын уулзалтынхаа үеэр Монголд хийсэн айлчлалынхаа тухай ийнхүү ярьжээ.
Тэрээр эелдэг найрсаг угтаж авсан эрхэмсэг, ухаант Монголын ард түмэнд баярласнаа илэрхийлээд “Пап яагаад ийм цөөн итгэгчидтэй уулзахаар ийм хол явж байгаа юм бэ? гэж зарим нь асуух байх. Олны анхаарлын төвд байдаггүй яг тийм газарт л нүдэнд үл үзэгддэг ч зүрх сэтгэлд байдаг Бурхны оршихуйн шинж тэмдгийг олж хардаг юм” гэв.
Мөн “Үндэс угсаа, ёс заншил, ахмад буурлуудаа дээдлэн, байгаль дэлхийтэйгээ эвсэн аж төрдөг, тэнгэр өөд ширтэн, бүтээгчийн амьсгалыг мэдэрдэг Монголын ард түмэнтэй уулзах надад сайхан байлаа” гэжээ.