Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцуулгын үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун үхрүүдийг бүртгүүлж, ээмэгжүүлэх ажлын талаар ярилаа.
Тэрбээр “Үхрийг ээмэгжүүлэх гэж хэлээд сурчихсан болохоос биш энэ нь угтаа бүртгэлжүүлж, паспортжуулах ажил юм. Бүх улс орон мал аж ахуйн салбарт үхрүүдээ паспортжуулж бүртгэдэг ба ингэснээр махыг нь гадагшаа экспортод гарах боломжтой болж, хамгийн эхний шаардлагыг хангадаг.
Энэ жил үхэр ээмэгүүлж, бүртгэл хийх төсөв тавигдаагүй ба 2024 онд 4 тэрбум орчим төгрөг зарцуулахаар төлөвлөж байна. Ирэх хавраас шүлхийн вакцинтай хамт хийнэ. Ялангуяа мал эмнэлгийн дэглэмийг хангахаар эрүүл бүс статустай 5-6 аймагт хийхээр төлөвлөж байна. Ингэснээр махаа экспортлох боломж бүрдэнэ.
Үхэр бүртгэх ажлыг цахимжуулах бэлтгэл ажлыг ХХААХҮЯ сайн хангаад байна” гэлээ.