Хятадын Үндэсний статистикийн газрын 20-нд гаргасан бүртгэлд харуулснаар, 2016 оны Хятадын ДНБ-ний хэмжээ 74 триллион юаньд хүрч, үнээр тооцоолж бодвол өнгөрсөн оноос 6.7 хувь нэмэгдсэнээс, 4-р улиралд 6.8 хувь, эхний 3-н улиралд 6.7 хувиар нэмэгджээ.
Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга бөгөөд Үндэсний статистикийн газрын дарга Нин Жиже хэлэхдээ, 2016 онд гадаад дотоодын эдийн засгийн ээдрээтэй орчин нөхцөлд, Ши Жиньпин дарга тэргүүтэй намын төв хорооны удирдлагын дагуу, эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологийн бүтээн байгуулалтыг ахиулж, бүх талаар чинээлэг нийгмийг байгуулах, өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, хуулийн дагуу улс орноо засах, намын удирдлагыг чангатгах зэрэг стратегийн байршуулалтыг сайтар хийж, улс ардын эдийн засгийн эрхлэлтийг тогтвортой явуулж, \”13-р таван жил\”-ийн төлөвлөгөөний гарааг сайтар эхлүүлж чадсан гэжээ.