Тэрээр тангараг өргөх ёслолын үеэр өөрийн гэр бүлийн болон АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абраам Линкольн, 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама нарын тангараг өргөх ёслолын үеэр ашиглаж байсан библи судар дээр тэрбээр зүүн гараа тавиад, баруун гараа өргөн Дональд Трамп би АНУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг чин шударгаар гүйцэтгэж, АНУ-ын Үндсэн хуулийг дээдэлж, сахин хамгаалахын төлөө өөрийн бүх хүч чадлыг дайчлахаа тангараглаж байна. Бурхан надад туслах болтугай гэж хэлэв.
АНУ-ын улсын 44 дахь удаагийн ерөнхийлөгч Барака Обама болон түүний гэргий Мишель Обама нар хүртэл тангараг өргөх ёслолд оролцсон юм.
Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Майк Пенс тангараг өргөж, албан ёсоор Дэд ерөнхийлөгч боллоо.