ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл хийлээ
Тэрбээр, ХНХЯ, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ямар нэг ажил хийхгүй байна гэж олон нийт шүүмжилж байна. Гэмт хэргийн шинж чанартай тохиолдолд цагдаагийн байгууллага удирдан ажилладаг. Прокурорын зөвшөөрөлгүйгээр гэмт хэргийн эрлийн явцын талаар мэдээлэл өгөх боломжгүй юм.
Монгол Улс 1.2 сая орчим хүүхэдтэй. Хүүхэд хамгааллын асуудалд манай харьяаны байгууллагаас гадна БШУ, ЭМЯ, Цагдаагийн байгууллага, иргэд олон нийт хамтран ажиллах хэрэгцээ шаардлага байна.
Хүүхэд жилд дунджаар 1000 орчим гэмт хэрэг үйлдэж байгаа бол жилд 1500 орчим хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна. Хүүхдэд туслах 108 утсанд энэ оны эхний найманд сард 70 мянган дуудлага ирснээс 50 хувь нь зорилтот дуудлага байсан.
Цаашид хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд оногдуулах ял шийтгэлийг чангатгах ёстой. Холбогдох хуулиуддаа өөрчлөлт оруулж, хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон хүнийг дэлхийн жишгээр зураг, нэртэй нь цахим орчинд нээлттэй зарладаг болно гэв.