“Ихбит” ХХК-ийн захирал Б.Гантиг, О.Мөнхжин нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Тодруулбал Цагдаагийн байгууллагаас “Ихбит” ХХК нь блокчэйн сүлжээнд Inflation Hedging Coin буюу “IHC” койныг үүсгэж, улмаар тус компанийн захирал Б.Гантиг, О.Мөнхжин нар нь бүлэглэж, виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлсөн гэж үзжээ.
Нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн дансаар дамжуулан их хэмжээний “IHC” койн гаргаж арилжсан гэх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.