Засгийн газар УИХ-д нэр бүхий хоёр хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаагийн нэг нь гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой аж. Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгийн тайлбарлаж байгаагаар гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцох барилгын компанид татварын хөнгөлөлт эдлүүлэх зохицуулалт тусгаж буй юм байна. Тодруулбал, Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх зохицуулалт тусгаж байгаа аж.
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах гол механизм нь гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх гэж Засгийн газар үзэх болсон. Тиймээс Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдэд баригдсан дэд төвүүдийг түшиглэн гэр хороолол дахь дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх бодлого хэрэгжүүлэх юм байна.