Засгийн газраас өнгөрсөн аравдугаар сарын 13-нд өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-ын гишүүн С.Одонтуяа, А.Адъяасүрэн, П.Анужин, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Д.Өнөрболор, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Ч.Ундрам нарын гишүүдээс 2021 оны гуравдугаар сарын 5-нд өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгтгэн хэлэлцэхээр болсон юм.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дээрх хоёр хуулийн төслийг нэгтгэн Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат ажлын хэсгийн ахлагчаар ажиллахаар болж, бүрэлдэхүүнд нь Б.Жаргалмаа, Б.Баярсайхан, М.Оюунчимэг, Б.Бейсен, П.Анужин нар багтлаа.