Улсын хэмжээнд ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын хичээл ирэх долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 13-ны Даваа гарагт эхэлнэ.
Харин арваннэгдүгээр сарын 14-нд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр таарч, бүх нийтээрээ амарна.
Сурагчдын хичээл эхлэх өдрийг өөрчлөх эсэхийг БШУЯ-наас тодруулахад “ЕБС-ийн сурагчдын хичээл эхлэх өдрийг амралтын өдөрт шилжүүлэх зохицуулалт хийгдэхгүй. Ирэх долоо хоногийн Даваа гарагт хичээл орно.
Гамшиг ослын үед л хичээлийн өдрийг шилжүүлэх эрх нь Боловсролын сайдад байгаа. Энгийн үед хичээлийн өдрийг амралтын өдөрт шилжүүлэх зохицуулалт хийхийг хуулиар хориглосон” гэсэн мэдээллийг өглөө.