Өнгөрөгч /2023.11.05/-ны өдөр Япон Улсын Токио хотод шидокан каратэгийн /SHIDOKAN OPEN INTERNATIONAL CHAMPION SHIP/ дэлхийн аварга шалгуурлах 43 дахь удаагийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Монгол Улсаас нийт 4 тамирчин оролцож, гурван тамирчин дэлхийн аваргын ЦОМЫГ эх орондоо авчирлаа. Тодруулбал, “ОРГИЛ КЛУБ”-ийн Б.Чинзориг багштай Б.Марал насанд хүрэгчдийн төрөлд МӨНГӨН МЕДАЛЬ буюу мөнгөн цом, өсвөр насны төрөлд Л.Анумаргад АЛТАН МЕДАЛЬ буюу алтан цомын эзэд тус, тус боллоо. Тэмцээнд амжилттай оролцож Монгол Улсынхаа нэрийг олон улсад өндрөөр өргөсөн баг тамирчдадаа баяр хүргэе.