Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг энэ сарын 20-нд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт хандан энэ асуудлаар мэдээлэл өгөхийг үүрэг болгожээ.
Г.Сайханбаяр сайд Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу яг одоо Засгийн газрын гишүүдэд цэрэг яагаад амиа алдсан талаар мэдээлэл өгч байгаа ажээ.