Нийт зам тээврийн ослын 40-70 орчим хувийг \”Жолооч хөдөлмөрийн чадвараа алдсан\” үедээ буюу \”Хэт ядарсан үедээ\” гаргадаг гэж судлаачид үздэг.
\”Жолоочийн хөдөлмөр” өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой бөгөөд жолооны ард удаан хугацаагаар суух нь биеийн хүчний хөдөлмөр хийсэнтэй адил гэж тооцогддог.
Учир нь жолооч хөдөлгөөний нөхцөл, орчны байдалд үнэлэлт өгөх, түүнд зохицсон шийдвэр гаргах зэрэг мэдээллийн ачаалалд орохоос гадна нуруугаа бөхийлгөж, гараа сунгаж удаан явснаар цусны хэвийн үйл ажиллагаа алдагдаж амархан ядаргаанд ордог байна.
Иймд жолооч та хөдөлгөөнд 3-5 цаг оролцох үед нэг цаг тутамд 5-10 минут завсарлага авч амрах, бүхээгийн температур, суудал, дуу чимээ зэргийг зөв тохируулснаар хөдөлмөрийн чадвар хадгалагдаж, ядарсан болон хэт ядарснаас үүдэх зам тээврийн осол буурах үндэстэй юм.
Өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийг атгаж яваа жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, үүрэг хариуцлагаа дээшлүүлэн, бусаддаа хүндэтгэлтэй хандан, аюулгүй байдлаа сайтар хангаж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөндөө оролцоорой гэж Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.