Израилын нисэх хүчин Газын зурвасын хойд хэсэгт байх Жебалия дүрвэгсдийн хуарангийн орон сууцнуудад ээлжит цохилт өгчээ. Энэ талаар Аль Жазира телевиз мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, дүрвэгсдийн хуаранд цохилт өгсний улмаас олон хүн амиа алдаж, гэмтэж бэртжээ. Гэхдээ чухам хичнээн хүн хохирсон талаарх албан ёсны мэдээлэл гараагүй байна.
Израил 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш Жебалид цохилт өгч эхэлсэн юм. Цохилт өгсөн эхний өдөр 400 гаруй хүн амиа алдсаны тал нь хүүхдүүд байсан аж. Дараа өдөр нь мөн л Жебалид агаараас цохилт өгсөн бол 11 дүгээр сарын дөрөвний агаарын цохилтын улмаас 150 гаруй хүн шархдаж байв.